Алтайн зам ХК нь Монгол орны баруун хязгаар нутагт авто зам, гүүрний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ирсэн арвин түүхтэй. Бид сүүлийн 20-иод жилийн хугацаанд компанийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, машин механизмын бааз суурийг өргөтгөж дадлага туршлагатай хүний нөөцийг бэхжүүлсэн бөгөөд гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал
- Ховд аймгийн Дарви–Манхан чиглэлийн 100 км хатуу хучилттай зам
- Баян-Өлгий аймгийн Өлгий–Цагааннуур чиглэлийн 70 км хатуу хучилттай зам
- Архангай аймгийн Хархорин–Цэцэрлэг чиглэлийн 46.9 км хатуу хучилттай зам
- Өмнөговь аймгийн Оюутолгой–Гашуун сухайт чиглэлийн 23.4 км хатуу хучилттай зам
- Ховд аймгийн Нисэх буудлын 172,300 м2 талбай бүхий аэродромын онгоц хөөрч буух асфальтан зурвас зэрэг томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэн эх орныхоо баруун бүсийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан туршлагатай.
Алтайн зам ХК нь ХАБЭА-ын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр салбартаа стандарт нэвтрүүлсэн анхдагч замын компани болсон юм.