Бидний тухай

Алтайн зам ХК нь Монгол орны баруун хязгаар нутагт авто зам, гүүрний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ирсэн арвин түүхтэй. Бид сүүлийн 20-иод жилийн хугацаанд компанийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, машин механизмын бааз суурийг өргөтгөж дадлага туршлагатай хүний нөөцийг бэхжүүлсэн бөгөөд гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал

  • Ховд аймгийн Дарви–Манхан чиглэлийн 100 км хатуу хучилттай зам
  • Баян-Өлгий аймгийн Өлгий–Цагааннуур чиглэлийн 70 км хатуу хучилттай зам
  • Архангай аймгийн Хархорин–Цэцэрлэг чиглэлийн 46.9 км хатуу хучилттай зам
  • Өмнөговь аймгийн Оюутолгой–Гашуун сухайт чиглэлийн 23.4 км хатуу хучилттай зам
  • Ховд аймгийн Нисэх буудлын 172,300 м2 талбай бүхий аэродромын онгоц хөөрч буух асфальтан зурвас зэрэг томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэн эх орныхоо баруун бүсийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан туршлагатай.

Алтайн зам ХК нь ХАБЭА-ын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр салбартаа стандарт нэвтрүүлсэн анхдагч замын компани болсон юм.

ISO_9001-2015

Чанарын удирдлагын тогтолцоо

625619

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн удирдлагын тогтолцоо

iso-45001-health-and-safety-certification-500x500

Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн анхны замын компани

Манай байгууллага 2014 оноос Ховд аймгийн “Хөшөөтийн уурхай”-д Хөрс хуулалт, нүүрс олборлолтын төслийн гүйцэтгэгчээр үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж 659 үндсэн ажилтан, гэрээт болон туслан гүйцэтгэгч 300 орчим иргэнийг ажлын байраар хангаж байна. Манай компани нийт ажилтны 90-ээс дээш хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж сургаж хөгжүүлэн, ажлын байраар хангах хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

Өдгөө бид жилдээ 16 сая м3 хөрс хуулах, 7.2 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий 170 гаруй автомашин, техник тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Хөшөөтийн уурхай–Ярантын боомт чиглэлийн 311 км авто замын засвар, арчлалтыг хариуцан ажиллаж байна.

ХЭМАБ-ЫН БОДЛОГО

Бид Монгол улсын уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын шинэчлэлд манлайлагч байж, тэргүүлэх орон зайг эзлэх зорилгодоо хүрэхийн тулд компанийн үйл ажиллагааны хүрээнд МУ-ын хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг мөрдлөг болгон, үйл явц бүрд аливаа эрсдлийг оновчтой тодорхойлж, хамгийн бага төвшинд хянаж ажиллах ба аюултай тохиолдлоос сэргийлж, ажлын байрны таатай орчинг бий болгож, аюулгүй ажиллах эерэг хандлагыг хэвшүүлэхэд ажилтан бүрийн оролцоог хангаж, эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэн, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны шаардлагуудыг тогтмол сайжруулж ажиллана.

Компанийн танилцуулга

© 2024 он. Алтайн зам ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency